Аян зохион байгуулах тухай

 

 

2021 оны 05 сарын 18ы өдөр               Дугаар А/348                     Улаанбаатар хот

 

            Монгол  Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, үерийн далан суваг, гуу жалганд ил задгай хогийн цэггүй болгох, иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор                           “Хоггүй хороо-цэмцгэр хэсэг” аяныг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

2.Аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын төлөвлөгөөг 2 дугаар, аяны удирдамжийг 3 дугаар, шаардагдах зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар баталсугай.

 

3.Аян зохион байгуулахад шаардагдах 1,910,000 (Нэг сая есөн зуун арван мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсугай.

 

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг (Э.Ууганцэцэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн

А/348 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

ажлын хэсгийн бүрэлдэхүүН

 

 

Ажлын хэсгийн дарга:                               Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч          

 

Гишүүд:                                                         Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн

дарга

 

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

                                                                                                                                                

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн

дарга 

 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга

 

Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ

ОНӨААТҮГ-ын захирал

 

Тээвэрлэлт үйлчилгээний төв

ОНӨААТҮГ-ын захирал

 

Хороодын Засаг дарга нар

 

Нарийн бичгийн дарга:                            Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн

Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн

А/348 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралт

 

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хийгдэх ажил

Хугацаа

Хариуцах албан тушаалтан

1

Аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган аж ахуйн нэгж, байгууллагууд, хороодод хүргүүлэх

5 дугаар сарын 24

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

2

Хороодод үйл ажиллагаа эрхлэн явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдэд мэдээлэл хүргэх

05 дугаар сарын 24

Хороодын Засаг дарга нар

3

Хороодын айл өрхийн хог хаягдлыг сард 2 удаа ачиж тээвэрлэх хуваарийг гарган батлуулж, хуваарийн дагуу хог хаягдлыг ачиж, тээвэрлэх 

Өдөр бүр тогтмол

 

Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд

4

Хороодод үйл ажиллагаа эрхлэн явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн 50 метр хүртэлх талбай, гудамж, хашааны хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Өдөр бүр тогтмол

Хороодын Засаг дарга нар

5

Иргэдийн бүлгийг ажиллуулж хороодод байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, ачиж тээвэрлэх, нэмэгдэл машин техник гаргах ажлыг зохион байгуулах

Өдөр бүр тогтмол

Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд

6

Хийгдэж байгаа ажлын явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргэж,  иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах

Өдөр бүр тогтмол

Хороодын Засаг дарга нар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

7

Хийсэн ажлын мэдээг нэгтгэн дүүргийн удирдлагуудад танилцуулах

7 хоног бүр

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

8

Аяны хүрээнд хангалтгүй ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, хороодод хяналт шалгалтыг явуулж арга хэмжээ авч ажиллах

Өдөр бүр тогтмол

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн

А/348 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралт

 

 

“ХОГГҮЙ ХОРОО-ЦЭМЦГЭР ХЭСЭГ” АЯНЫ УДИРДАМЖ

 

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

 

Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөр, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд “Хоггүй хороо-цэмцгэр хэсэг” дэд аяныг зарлаж байна.

ХОЁР. ЗОРИЛГО

Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд ил задгай үүссэн хогийн цэгийг цэвэрлэн гудамж, хэсэг , хороо бүр хоггүй болж, дахин хогийг цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхижүүлэх,  хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, хог хаягдлын байгууллагуудын хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн иргэдийн хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ

Дүүргийн 43 хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийг хариуцан ажилладаг байгуулагууд, хороодын хэсгийн ахлагч, Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар.

 

ДӨРӨВ. АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА:

             2021 оны 5 дугаар  сарын 24-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна. 

ТАВ. ХАМТРАН ОРОЛЦОХ ХЭЛТЭС, АЛБАД,

ХОРООДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ:

 

Байгууллага

Хариуцах ажил

1

Засаг даргын Тамгын газар

Дүүргийн хэмжээнд аяныг зохион байгуулах, олон нийтэд сурталчлах, харьяа төр захиргааны байгууллагуудыг оролцуулах

2

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

Аян зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, аяны явц үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэх

3

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Аяны хүрээнд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг түр хаах, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хураах зэрэг ажлыг зохион байгуулах ба мөн түдгэлзүүлэх саналыг холбогдох байгууллагад тавих

4

Хороод

-       Хороодод аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган иргэд, Сууц өмчлөгдийн холбоо,  аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл хүргэх,

-       “Хоггүй гудамж”, “Хоггүй СӨХ”, “Хоггүй хэсэг” аяныг өрнүүлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн үүсмэл болон хур хогийн цэгийг устгах, дахин үүсгэхгүй байх, Сууц өмчлөгчдийн холбоодын нийтийн эзэмшлийн  явган замын хог хаягдал, орц шатны хонгил цэвэрлэх, гадна фасад хаяг, хана тааз угаах, орцны гэрэлтүүлгийг бүрэн болгох

-        Аж ахуйн нэгж байгууллагуудын гадна фасад, хаягийн байгууламж, хайс хашлагыг угаалгаж, орчны 50 хүртэлх талбайн цэвэрлэгээг өдөр бүр хийлгэж, тогтмол хяналт тавих

-       Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах

-       Хороодод хуваарийн дагуу хог ачиж тээвэрлэх өдрөөс бусад өдөр айл өрхүүд хог хаягдлаа ил задгай гарган орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлж, тогтмол хяналт тавих

-       Айл өрх бүрийг хашааны гадны орчныг тогтмол цэвэрлэж хэвшүүлэх

-       Аяны тайлан мэдээг илтгэх хуудсаар 7 хоногт 1 удаа Агаарын бохидолтой тэмцэх тасагт ирүүлэх

5

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд

-       Аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган  хуваарийн дагуу хог ажилт тээвэрлэлтийг зохион байгуулах

-       Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх хуваарийг хороодод хүргэж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх ажлыг хэвшүүлэх,

-       Иргэдийн бүлгээр хороодын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гуу жалганд үүссэн үүсмэл болон хур хогийн цэгийг цэвэрлүүлж, шуурхай ачиж тээвэрлэх,

-       Аяны тайлан мэдээг илтгэх хуудсаар 7 хоногт 1 удаа Агаарын бохидолтой тэмцэх тасагт ирүүлэх

6

“Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ

-       Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, зам дагуу байршуулсан хог хаягдлыг өдөр бүр ачиж тээвэрлэх.

-       Орон сууцны хороолол, чингэлэг хоорондох зай завсрын хог хаягдлыг цэвэрлүүлж мэдээ тайланг 7 хоног бүрт Агаарын бохирдолтой тэмцэх тасагт цахим хаягаар ирүүлэх.

7

Сууц өмчлөгчдийн холбоод

Сууц өмчлөгчдийн холбоод аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж хариуцсан байрнуудын гадна орчин, орцны цэвэрлэгээг бүрэн хийлгэх, нийтийн эзэмшлийн авто замын тэмдэг, тоглоомын талбай, гадна фасад хаяг угаах, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулан мэдээ тайланг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн СӨХ хариуцсан мэргэжилтэнд ирүүлэх

 

 

 

 

ЗУРГАА. МЭДЭЭ ТАЙЛАН ИРҮҮЛЭХ

 

            1.Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон Хороод аяны явцын мэдээг 7 хоногоор гарган нэгтгэж, Агаарын бохирдолтой тэмцэх тасагт цаасаар болон Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. цахим хаягаар ирүүлнэ.

 

            2.Аяны эцсийн тайлан,  мэдээг 6 дугаар сарын 24-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын харьцуулсан фото зургийн хамт Агаарын бохирдолтой тэмцэх тасагт ирүүлнэ.

 

            3.Агаарын бохирдолтой тэмцэх тасаг Хороодын мэдээ тайланг нэгтгэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт эцсийн байдлаар явуулна.

 

 

 

 

 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн

А/348 дүгээр захирамжийн 4 дүгээр хавсралт

 

 

ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

  1. Шатахууны зардал

Хэлтэс, албадын нэр

Зардал

Олгох шатахууны хэмжээ /төг/

Зориулалт

1

Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Унааны зардал

50,000

Бүх хороодод хяналт тавьж ажиллах

2

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Унааны зардал

100,000

Бүх хороодоор хяналт тавих

3

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

Унааны зардал

30,000

Хэвлэл мэдээллээр сурталчлах, фото зураг авах

4

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Унааны зардал

30,000

Худалдаа үйлчилгээний байгуулагуудад хяналт тавих

5

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Унааны зардал

50,000

Бүх хороодод хяналт тавих

ДҮН

260,000

  1. Тараах материалын зардал

Зардал

Тоо хэмжээ

Нэгж үнэ (төгрөг)

Нийт үнэ

1

Тараах материал

(А6 хэмжээтэй)

30,000

55 (НӨАТ орсон дүн)

1,650,000 төгрөг

Нийт

30,000

 

1,650,000 төгрөг

НИЙТ ЗАРДЛЫН ДҮН

1,910,000

             

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>