Хаягдал ус зайлуулах зөвшөөрөл

олгох тухай

 

 

2021 оны 07 сарын 05ы өдөр               Дугаар А/427                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны А/719/189 дүгээр тушаал, Туул голын сав газрын захиргааны 2021 оны 35 дугаар хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглан, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл хүссэн хавсралтад заасан нэр бүхий аж ахуйн нэгжид хаягдал ус зайлуулах зөвшөөрлийг нэг жилийн хугацаатайгаар олгосугай.

 

2.Аж ахуйн нэгжүүдэд хаягдал ус зайлуулах зөвшөөрлийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.  

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн

А/427 дугаар захирамжийн хавсралт

 

хаягдал ус зайлуулах зөвшөөрөл олгох

аж ахуйн нэгжийн жагсаалт

 

 

Аж ахуйн нэгжийн нэр

Хаяг

Туул голын сав газрын захиргааны хаягдал усны дүгнэлтийн дугаар

Жилд хаях усны хэмжээ (м3)

Хугацаа

1

“Ариун булаг интернэйшнл” ХХК

32 дугаар хороо, Шар хөвийн дөрөлж

2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №35

226.8

1 жил

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>