Иргэдэд хүндэтгэл үзүүлэх арга

хэмжээ зохион байгуулах тухай

 

2022.06.29                                          Дугаар A/395                               Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.3, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 183 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ардын хувьсгалын 100, 101 жил, Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг хамтатган тэмдэглэх ажлыг зохион байгуулах, иргэдэд хүндэтгэл үзүүлэх баярын арга хэмжээг зохион байгуулсугай. 

 

2.Арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын төлөвлөгөөг 2 дугаар, шаардагдах зардлын тооцоог 3 дугаар, иргэдэд хүндэтгэл үзүүлэх хуваарийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Арга хэмжээнд шаардагдах зардал 22,201,900 (хорин хоёр сая хоёр зуун нэгэн мянга есөн зуу) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, бэлтгэл ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>