“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний

 мод тарих арга хэмжээг зохион

 байгуулах тухай 

 

2022.05.04                                          Дугаар A/251                                Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66,1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод бут сөөг тарих, арчилж тордож ургуулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд  2022 оны 5 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулсугай.

 

2.Үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн 1 дүгээр, таригдах модны тоо хэмжээ төлөвлөгөөг 2 дугаар,Тэр буммод үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 3 дугаар, Тэр буммод үндэсний  хөдөлгөөн”-ий  хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” бүх нийтээр мод тарих ажлын төлөвлөгөөг 4 дүгээр, шаардагдах төсвийн зардлын тооцоог 5 дугаар хавсралтаар баталж, 40,057,700 (Дөчин сая тавин долоон мянга долоон зуу) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч (Э.Ууганцэцэг)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>