Улсын аварга шалгаруулах

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд

оролцох тухай

 

2022.04.11                                          Дугаар A/165                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь заалт, Батлан хамгаалах сайдын 2022 оны А/50 тоот тушаал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/474 тоот захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:

 

            1.Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг оролцуулсугай.

           

            2.Тэмцээнд шаардагдах 14,758,000 (Арван дөрвөн сая долоон зуун тавин найман мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй

 

            3.Тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлийг сайтар хангуулж, өндөр зохион байгуулалттай оролцуулан, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб (Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

           

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>