Сургалт зохион байгуулах тухай

 

2022.03.14                                          Дугаар A/123                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХнь:

 

1.Төрийн албан хаагчийн харилцаа ёс зүй, хувь хүний хөгжил, удирдлагын манлайлал сэдэвт сургалтыг Дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгч, хороодын Засаг дарга, холбогдох албан хаагчдын дунд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсугай.

 

2.Сургалтад хамрагдах нэрсийг 1 дүгээр, хөтөлбөрийг 2 дугаар, шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар баталсугай.

 

3.Сургалтын үйл ажиллагааны зардалд шаардагдах 4,950,000 (Дөрвөн сая есөн зуун тавин мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Сургалтын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд зохион байгуулан, оролцогчдын ирц, идэвх оролцоонд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Ж.Дуламсүрэн)-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>