Хаягдал ус зайлуулах зөвшөөрөл

олгох тухай

2022.04.11                                          Дугаар A/115                               Улаанбаатар хот

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны А/719/189 дүгээр тушаал, Туул голын сав газрын захиргааны 2021 оны ХУД/111, 2022 оны ХУД/87 дугаартай хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашиглан, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл хүсч буй хавсралтад заасан нэр бүхий 2 аж ахуйн нэгжид хаягдал ус зайлуулах зөвшөөрлийг нэг жилийн хугацаатайгаар олгосугай.

 

2.Аж ахуйн нэгжүүдэд хаягдал ус зайлуулах зөвшөөрлийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>