Зардал гаргах тухай

 

2022.03.09                                          Дугаар A/108                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48, 3-20 дугаар орон сууцны байрууд ашиглалтын шаардлага хангахгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул айл өрхүүдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд шаардагдах 20,000,000 (Хорин сая) төгрөгийг дүүргийн Орон нутгийн төсвийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг дүүргийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан Засаг даргын орлогч (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>