Хугацаат цэргийн алба хаагчдыг

эргэх, батлан хамгаалах хууль тогтоомжийг

сурталчлах тухай

 

2022.03.03                                          Дугаар A/97                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2021 оны Журам шинэчлэн батлах тухай 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргээс 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан цэргийн жинхэнэ алба хааж байгаа дайчдын цэргийн албаны нөхцөл байдалтай танилцах, батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, дүүрэгт хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцуулах, санал сэтгэгдлийг сонсох арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын    17-ны өдөр зохион байгуулсугай.

 

2.Арга хэмжээ зохион байгуулах ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 7,102,065 (Долоон сая нэг зуун хоёр мянга жаран тав) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Цэрэг эргэх, хууль тогтоомж сурталчлах ажлын бэлтгэлийг сайтар ханган зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб (хурандаа  Э.Мягмардаваа)-т үүрэг болгосугай.

 

 

 

                              

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>