Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил

 олгох сургалтыг зохион байгуулах тухай

 

2022.03.03                                          Дугаар A/96                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2022 оны А/03 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах тухай А/303 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:

 

1.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутны бүртгэлийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим үйлчилгээний портал E-Mongolia систем ашиглан зохион байгуулсугай.

 

2.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягт хэвлүүлэх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахад шаардагдах зардлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг  Засаг даргын Тамгын газрын дарга  (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан)-д үүрэг болгосугай.

 

4.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудтай хамтран сургалтад хамрагдах оюутны судалгааг нарийвчлан гаргаж, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахыг Цэргийн штаб (хурандаа Э.Мягмардаваа)-т даалгасугай.

 

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын явц, үр дүнг 2022 оны 3 дугаар улиралд багтаан танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (Э.Мягмардаваа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>