Ажлын хэсэг байгуулах тухай

 

2022.03.03                                          Дугаар A/94                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4, 16 дугаар зүйл, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдаалахыг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсугай. 

 

2.Арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зохион байгуулах ажлын удирдамжийг 2 дугаар, сургалт мэдээллийн хуваарийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Ж.Дуламсүрэн)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>