Баримт нягтлан шалгах арга зүйн

комиссын бүрэлдэхүүн, дүрмийг

батлах тухай

 

2022.03.03                                          Дугаар A/93                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, төсөвт, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг тодорхойлох, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад баримт сонгож авах үүрэг бүхий Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Архивын сан хөмрөгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удидлагаар ханган, байгууллагын архивын үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнан ажиллахыг Баримт нягтлан шалгах арга зүйн комисс (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” дүүргийн Засаг даргын 2020 оны А/123 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>