“Иргэн-цэргийн харилцааны

өдөрлөг”-ийг зохион байгуулах тухай

 

2022.03.03                                          Дугаар A/92                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын А/305 тоот захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:

 

            1.Нийслэл Улаанбаатар хотын “Иргэний жил”, “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жил”-ийн ойг тохиолдуулан дүүргийн хэмжээнд “Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг 2022 оны 3 дугаар сард төлөвлөгөөний дагуу зохион байгуулсугай.

           

2.“Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг хавсралтаар баталж, 6,344,000 (Зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

           

3.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Цэргийн штаб (хурандаа Э.Мягмардаваа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>