Идэвхтэй хөдөлгөөнд-Иргэн бүр

цахим уралдаан зохион байгуулах тухай

 

2022.03.01                                          Дугаар A/88                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргын санаачилгаар “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяны хүрээнд Идэвхтэй хөдөлгөөнд-Иргэн бүр цахим уралдааныг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Цахим уралдааны удирдамжийг 1 дүгээр, зарцуулагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 5,694,800 (Таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга найман зуу) төгрөгийг Тамгын газрын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, биеийн тамир, спортын арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг дүүргийн Нийгмийн салбарын асуудал хариуцсан Засаг даргын орлогч (Т.Вандандорж), Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам)-нд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>