Боловсролд хамрагдалтыг дэмжих

зөвлөл байгуулах тухай

 

2022.02.24                                          Дугаар A/85                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” 2021 оны А/220, А475, А/812 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын байгууллагад холбон зуучлах үүрэг бүхий “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг байгуулсугай.

 

2.Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

3.Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийг мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл” (Ч.Энххорол)-д даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Нийгмийн салбарын асуудал хариуцсан Засаг даргын орлогч (Т.Вандандорж)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>