Хяналт, шалгалтын мөрөөр

авах арга хэмжээний тухай

 

2022.02.21                                          Дугаар A/76                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.10 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14.2.11 дэх хэсэг, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 03 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалтын үр ашиг, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, захирал нарт даалгасугай.

 

2.Хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх үүрэг, даалгаврыг дүүргийн Сонгинохайрхан амралт цогцолборын газарт 1 дүгээр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 2 дугаар, Дотоод аудитын албанд 3 дугаар, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын албанд 4 дүгээр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвд 5 дугаар, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-т 6 дугаар, Жаргалант тосгоны Соёлын Ордонд 7 дугаар, Усан спорт сургалтын төвд 8 дугаар, Худалдан авах ажиллагааны албанд 9 дүгээр, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т 10 дугаар, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-т 11 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний хэлтэс (С.Туулмаа)-т даалгасугай.

 

4.Хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т ирүүлэхийг дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                                    Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>