Уралдаан зохион байгуулах тухай

 

2022.02.16                                          Дугаар A/63                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

            1.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг угтан их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудын дунд “Иргэний цэргийн үүрэг-Цэргийн штаб” сэдэвт зохион бичлэг, “Би эх орны хүү” видео бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулсугай.

           

            2.“Иргэний цэргийн үүрэг-Цэргийн штаб” сэдэвт зохион бичлэг, “Би эх орны хүү” видео бичлэгийн уралдаануудыг зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог 1 дүгээр, уралдааны бэлтгэл хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 2,110,000 (Хоёр сая нэг зуун арван мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

           

            4.Арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб (хурандаа Э.Мягмардаваа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>