Хөтөлбөрийн хэрэгжилтийг

эрчимжүүлэх тухай

 

2022.02.16                                          Дугаар A/56                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/35, А/36, А/37 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих”, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэнд” төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих аяныг  “Эрүүл Сонгинохайрханчууд” уриан дор нийслэлийн “Хотын иргэний жил” зорилттой уялдуулан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Аяны удирдамжийг хавсралтаар баталсугай.

 

3.Удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, сургалтуудыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Нэгдсэн эмнэлэг (Ц.Олонбаяр), өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт, үйл ажиллагааг дэмжин байгууллагын албан хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтад хамруулахыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, тайлагнаж ажиллахыг дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч (Т.Вандандорж)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>