Аян зохион байгуулах тухай

 

2022.02.15                                          Дугаар A/53                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 32  дугаар зүйлийн 32.1.1 дэхь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2  дэхь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2022 оны А/17 дугаар тушаал, Дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 03 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Цаг агаар хүйтэрч пийшин зуухын буруу галлагаа, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлыг мөрдөөгүйн улмаас үүдэлтэй ахуйн гал түймрийн тоо буурахгүй, эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд дүүргийн гэр хороолол бүхий хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулсугай.

 

2.Аяны удирдамжийг 1 дүгээр, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 2 дугаар, шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Аяныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчлан ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх), дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл), хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Нэгдсэн дүн мэдээг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Засаг даргад танилцуулахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-д даалгасугай.

 

5.Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнд шаардагдах зардал 6,904,000 (Зургаан сая есөн зуун дөрвөн мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>