Батлан хамгаалах хууль тогтоомжийн

хэрэгжилтийг хангах тухай

 

2022.01.31                                          Дугаар A/35                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудад батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэний цэргийн үүргийн биелэлтийг шалган туслах, сурталчлах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Шалгалт, сурталчилгааг зохион байгуулах удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийн тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 3,050,000 (Гурван сая тавин мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Шалгалт, сурталчилгааг баталсан удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд чанартай явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Э.Мягмардаваа)-т үүрэг болгосугай.

           

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>