Төсвийн сарын хуваарь

батлах тухай

 

2022.01.27                                          Дугаар A/33                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11/34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022 оны батлагдсан төсвийн төсөв хоорондын харилцааны хуваарь батлах тухай” А/22 дугаар захирамж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний хуваарийг 1 дүгээр, Орон нутгийн байгууллагуудын төсвийн зарлагын хуваарийг 2 дугаар, Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны зарлагын хуваарийг 3 дугаар, Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, нийтлэг үйлчилгээний зардлын төсвийн зарлагын хуваарийг 4 дүгээр , Дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2022 оны байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, нийтлэг үйлчилгээний зардлын төсвийн зарлагын хуваарийг 5 дугаар, Биеийн тамир спортын хорооны  2022  оны байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, нийтлэг үйлчилгээний зардлын төсвийн зарлагын хуваарийг 6 дугаар, Жаргалантын эрүүл мэндийн төвийн 2022  оны байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, нийтлэг үйлчилгээний зардлын төсвийн зарлагын хуваарийг 7 дугаар хавсралтаар  тус тус баталсугай.

 

            2.Баталсан төсвийн хүрээнд төсвийг үр ашигтай зарцуулж, төсвөөс төлөх өр авлагагүй ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

 

            3.Баталсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>