Сонгон шалгаруулалт зохион

байгуулах комисс томилох

 

2022.01.24                                          Дугаар A/25                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, дахь заалт, Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоол “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.17 дахь заалт Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны Журам шинэчлэн батлах тухай” А/166 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд ажиллах төрөлжсөн мэргэжлийн эмч сонгон шалгаруулах комиссыг хавсралтаар баталсугай.

 

2.Сонгон шалгаруулалтыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор  Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/166 дугаар “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсугай.

 

3.Хэрэгжилтэд хяналт тавьж, гишүүдийг нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган үр дүнг тооцож ажиллахыг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга бөгөөд комиссын дарга (Б.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>