Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион

байгуулах тухай

 

2022.01.24                                          Дугаар A/17                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 10 дугаар зүйлийн 10.2.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сар шинийн баярыг угтсан хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, бүх нийтийн их цэвэрлэгээг  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай. 

 

            2.Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 2 дугаар, их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг 3 дугаар, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээс хороодын цэвэрлэгээг хариуцан, хяналт тавьж ажиллах хуваарийг 4 дүгээр, бүх нийтийн цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллахад шаардагдах шатахууны зардлын тооцоог 5 дугаар хавсралтаар баталсугай.

 

            3.“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаж, их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг хороодын Засаг дарга нарт, хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулахыг “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ (Б.Баттулга), “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), “Грейт роуд” ХХК (Б.Гансүх)-д үүрэг болгосугай.

 

4.Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хариуцан ажиллах, хороодод хяналт тавих ажилд зарцуулагдах 280,000 (Хоёр зуун наян мянга) төгрөгийг дүүргийн төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

            5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>