Сайжруулсан ариун цэврийн байгууламж

суурилуулах ажил зохион байгуулах тухай

2022.01.24                                          Дугаар A/16                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, 2021 оны 7/03, 2022 оны ЭБ-4/03, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/26  дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн нутаг дэвсгэрт 2020-2024 онд “Гэр хорооллын 10,000 айл өрхийн нүхэн жорлонг сайжруулах”  төслийн хүрээнд 2022 онд гэр хорооллын 31 хорооны  3028 өрхийн ариун цэврийн байгууламжийг шинээр суурилуулах ажлыг зохион байгуулсугай.

 

            2.Хороодод суурилуулах ариун цэврийн байгууламжийн жагсаалт болон зардлын тооцоог хавсралтаар баталж, 6,035,688,176 (Зургаан тэрбум, гучин таван сая, зургаан зуун наян найман мянга, нэг зуун далан зургаа) төгрөгийг дүүргийн төсвийн Хот тохижуулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулахыг  Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс (C.Тууламаа)-т, төслийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д тус тус даалгасугай.

 

            4.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан ариун цэврийн байгууламж суурилуулах ажил зохион байгуулах тухай” А/16 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>