Хөрсний ус гарч халиа дошин

үүссэн хороодод зохион байгуулалтын

арга хэмжээ авах тухай

 

2022.01.17                                         Дугаар A/08                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн зарим хороодод хөрсний болон булгийн ус гадагшилж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа байршлуудад шаардлагатай арга хэмжээ авч, шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

2.Дээрх ажилд шаардагдах төсвийн задаргааг хавсралтаар баталж, 44,830,000 (Дөчин дөрвөн сая найман зуун гучин мянга) төгрөгийг дүүргийн Хот тохижуулах зардлаас гарган гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын  газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>