Нэр батламжлах тухай

 

2022.01.14                                          Дугаар A/05                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30 дахь заалтыг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах өмчлөгчийг төлөөлөх, хамт олныг төлөөлөх, олон нийтийг төлөөлөх гишүүдийн нэрсийг хавсралтаар батламжилсугай.

 

            2.Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хурлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>