Өндөржүүлсэн бэлэн байдлын

 зэргийг сунгах тухай

 

2022.01.03                                          Дугаар A/03                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 385, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Коронавируст халдвар (Ковид 19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

            1.1.Коронавируст халдвар (Ковид 19)-ын шинэ хувилбарын тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан Онцгой комиссын шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн шуурхай штабын нэгдсэн үйл ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунган ажиллуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар), Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан);

1.2.Ойрын хавьтлын шинжилгээ болон сайн дурын шинжилгээ авах ажлыг журамд нийцүүлэн авч, сорьц тээвэрлэх, хариу авах ажлыг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан);

1.3.Гадаад улсаас ирсэн, тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэд, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг хянах үйл ажиллагааг өдөр тутам зохион байгуулахыг Цагдаагийн газар (Д.Батчулуун), хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт;

1.4.Дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчлах, иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг өдөр тутам зохион байгуулж, хамралтын хувийг нэмэгдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт;

1.5.Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдэд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж, хяналт тавин, хэв журам сахиулахыг Цагдаагийн газар (Д.Батчулуун), Мэргэжлийн хяналтын хэлтэс (С.Болорцэцэг);

1.6.Коронавируст халдвар (Ковид 19)-аар өвдөж хүндэрсэн, гэртээ хүндэрсэн иргэдийг эрэмбэлэн эмнэлэгт зөөвөрлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт;

 

2.Шаардагдах төсвийн задаргааг хавсралтаар баталж, шаардагдах 14,680,200 (Арван дөрвөн сая зургаан зуун наян мянга хоёр зуу) төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга (Т.Вандандорж)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>