Шуурхай штабын үйл ажиллагааг

 сунгах тухай

 

2022.01.03                                          Дугаар A/02                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дугаар зүйлийн 271.1.6, 271.3, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.8, Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Коронавируст халдвар (Ковид 19)-аас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх дуудлага хүлээн авах төв (CALL CENTER)-ийн үйл ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгасугай.

 

2. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өглөө 09:00 цагаас 18:00 цагийн хугацаанд ажиллах Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хуваарийг хавсралтаар баталсугай.

 

3. Хуваарийн дагуу албан хаагчдийг томилон ажиллуулж, цалин, илүү цагийн хөлсийг хууль, журамд нийцүүлэн байгууллагын төсвөөс гаргахыг байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

 

            4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, дуудлага хүлээн авах төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Шуурхай штаб (Т.Вандандорж)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>