Хөрөнгө оруулалтын

ажлыг зохион байгуулах тухай

 

2022.01.03                                          Дугаар A/01                                 Улаанбаатар хот

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, 60 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх ажлыг 1 дүгээр, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх ажлыг 2 дугаар, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021-2022 онд дамжин хэрэгжүүлэх ажлыг 3 дугаар, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд дамжин хэрэгжүүлэх ажлыг 4 дүгээр хавсралтаар тус тус  баталсугай.

 

2.Хөрөнгө оруулалтын ажлын даалгавар, техникийн тодорхойлолт боловсруулах, техникийн нөхцөл авах болон бусад бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс (А.Батсайхан), Худалдан авах ажиллагааны алба (Б.Оргилболд)-нд, шууд худалдан авч болох бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т даалгасугай. 

 

3.Хөрөнгө оруулалтын ажлыг баталсан төсвийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т, бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>