Буцалтгүй тусламж олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр заалтын 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, эмчилгээний зардал, санхүүгийн дэмжлэг хүсэж өргөдөл гаргасан хавсралтад дурдсан нэр бүхий 15 иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

 

2.Буцалтгүй тусламж олгох иргэдийн нэрс, олгох мөнгөн дүнг хавсралтаар баталж, шаардагдах 5,100,000 (Таван сая нэг зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)  зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>