Мэдээллийн системийг хэрэгжүүлэх

тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн          14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03/01, 2021 оны А/22, 2022 оны 11/01 дүгээр тогтоол, Дүүргийн Засаг даргын 2023 оны А/37 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд суралцагчдад ээлтэй, эрүүл аюулгүй сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэх сургууль, багш, эцэг эх, асран хамгаалагчдын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах,  мэдээллээр хангах зорилгоор хүүхэд, эцэг эх, багшийн мэдээллийн системийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай.

 

            2.Хүүхэд, эцэг эх, багшийн мэдээллийн системийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 19,900,000 (арван есөн сая есөн зуун мянга) төгрөгийг Дүүргийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>