Үйл ажиллагаа зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Боловсрол төсөл батлах тухай” А/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын гадаад хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, гадаад улсын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад дэмжлэг үзүүлэх, гадаад хэлний багш нарыг чадваржуулах зорилгоор “IELTS-600” төслийн үйл ажиллагааг “Инглиш академи оф монголиа” (English academy of mongolia) сургалтын төв тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулсугай.

 

2.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 20,281,000 (хорин сая хоёр зуун наян нэгэн мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>