“Сонгины соёлын өдрүүд” арга хэмжээ

 зохион байгуулах

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 34 дүгээр зүйлийн 34.2.2, 34.2.3, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3 дахь хэсэг, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр зорилт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын соёлын боловсролыг дээшлүүлэх, дүүргийн соёлын биет бус өв тээгчдийг сурталчлах, өвийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор Сонгины соёлын өдрүүд арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

2.Сонгины соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулагдахад шаардагдах  зардлыг хавсралтаар баталж, 7,510,200 (Долоон сая таван зуун арван мянга хоёр зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар  (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>