“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний

хүрээнд 2023 оны хаврын мод тарих ажлыг

зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/17 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын уралдааны 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод бут, сөөг тарих ажлыг 2023 оны 05 дугаар сарын 6-аас 20-ны өдрийн  хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Хаврын мод бут, сөөг тарих ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Тэрбум мод үндэсний  хөдөлгөөн”-ий  хүрээнд тарих модны тоо хэмжээг 2 дугаар, үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 дугаар, шаардагдах төсвийн тооцоог 4 дүгээр хавсралтаар баталж, 140,100,000 (Нэг зуун дөчин сая нэг зуун мянга) төгрөгийг дүүргийн Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаврын мод тарих  үйл ажиллагаанд идэвхтэй хамруулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, тайлагнаж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>