Хүүхдийн тэгш оролцоог дэмжих арга

хэмжээ зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 23 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.1.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш оролцоог дэмжих арга хэмжээ” зохион байгуулсугай.

 

2.Арга хэмжээний үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 7,537,800 (Долоон сая таван зуун гучин долоон мянга найман зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

Захирамж

 

<< < 1 > >>