Сонгон шалгаруулалт зохион байгуулах

тухай

 

           

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа “Усан спорт, сургалтын төв”, Сонгинохайрхан амралт цогцолборын газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг дүүргийн Засаг даргын 2022 оны А/490 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан Ажлын хэсгээр байгуулж гүйцэтгүүлсүгэй.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Ажлын хэсэг, дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>