Өсвөрийн бөхчүүдэд урамшуулал олгох

тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.5 дахь заалт, Төсвийн тухай хулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үндэсний бөхийн уран мэх, авхаалж самбаа, эр зориг, ур чадвар үндэсний өв соёлыг тээгч болох сонирхол тэмүүлэлтэй, “Хуйрнан шуугигч” хүүхдийн үндэсний бөхийн барилдаанд 55 удаагийн түрүү, 15 удаагийн үзүүр, 7 удаа шөвгөрсөн амжилт үзүүлсэн өсвөрийн үндэсний бөхийн начин цолтой Г.Түвшинтогтох, мөн тэмцээнд 1 түрүү, 45 үзүүр, 38 удаа шөвгөрсөн амжилт үзүүлсэн дүүргийн 74 дүгээр сургуулийн сурагч Г.Төртогтох нарт баяр хүргэж урамшуулал олгосугай.

 

2.Урамшуулалд шаардагдах 1,000,000 (Нэг сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн  Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг  болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>