Судалгааны ажил зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй, стандартыг хангасан орчин нөхцөл бүрдүүлсэн худалдаа, үйлчилгээний байгууллагын судалгааны ажлыг зохион байгуулсугай.

 

2.Судалгааны ажлын хүрээнд хэмжилт хийхэд зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 4,312,000 (Дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Т.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>