Цэргийн албаны ээлжит татлагыг зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/371 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хугацаат цэргийн албанд иргэдийг татах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 05-наас 07ы өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Өнөр цогцолбор сургууль (83 дугаар сургууль) дээр зохион байгуулсугай.

     

2.Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж ажиллах Цэрэг татлагын товчоог 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар, цэргийн албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсугай.

 

3.Цэрэг татах ажлыг зохион байгуулахад шаардагдах 22,520,050 (Хорин хоёр сая таван зуун хорин мянга тавь) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Дүүргийн цэрэг татлагын товчоо (Д.Төмөрбаатар)-нд дараах арга хэмжээ хэрэгжүүлэхийг даалгасугай:

 

            4.1.Цэргийн жинхэнэ албаны татлагаар ажиллах бүрэлдэхүүнийг тушаалаар томилгоожуулж, цэрэг татлагын товчооны гишүүд, ажиллах бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга нарын ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, сургалт, зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагыг хуулийн дагуу зохион байгуулж, бэлтгэл ажлын явц болон гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;

 

4.2.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-ыг үндэслэн иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн тоон даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

 

4.3.Цэрэг татлагатай холбоотой байгууллага, иргэдээс гаргасан санал, гомдол, маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, холбогдох буруутай албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллах;

4.4.Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын дагуу амралтын өдрүүдэд ажилласан бие бүрэлдэхүүнд нөхөж нэмэгдэл хөлс олгох;

 

5.Хорооны Засаг дарга нарт дараах ажлыг зохион байгуулахыг даалгасугай:

 

            5.1.Ээлжит цэрэг татлагыг эрхлэн явуулах ажлын хэсгийг хорооны зохион байгуулагчаар ахлуулан байгуулж, стандартын шаардлага хангасан маягтаар албан хэргийг хөтөлж, ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарын гүйцэтгэх ажил үүргийг тодотгон зааварчилгаа өгч бэлтгэл ажлыг хангах, цэрэгт татагдагчдыг татлагад бүрэн хамруулах;

 

            5.2.Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэлийн тооцоог дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай тогтоосон хугацаанд хийж дуусгах;

 

            5.3.Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжилж татлагад бүрэн хамруулах;

 

6.Цэрэг татлагын байрны харуул хамгаалалтыг чангатган, томилгоот бүрэлдэхүүнийг үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаж, 2023 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрийн хичээлийг зохицуулж ажиллахыг Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т үүрэг болгосугай.

 

7.Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон холбогдох зааварчилгааг өгч, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, мэргэжлийн удирдлагаар ханган байнгын хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан)-д даалгасугай.

 

8.Цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргийн үүрэгтнүүдийн иргэний бичиг баримт бүрдүүлэх, цахим үнэмлэхийг сунгах, нөхөн олгох, үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улсын бүртгэлийн хэлтэс (Т.Булгантамир)-т даалгасугай.

 

9.Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр)-т дараах ажлыг зохион байгуулахыг даалгасугай:

 

9.1.Цэрэг татлагын байрыг 2023 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд цагдаагийн хамгаалалтад авч нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;

 

9.2.Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэл аваад цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд иргээгүй иргэдийг эрэн сурвалжилж цэрэг татлагын байранд ирүүлэх;

 

9.3.Цэрэгт татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах;

 

10.Цэргийн штаб (дэд хурандаа Б.Нямгэрэл)-т дараах ажлыг зохион байгуулахыг даалгасугай:

10.1.Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ая тухтай нөхцөлийг бүрдүүлж, түргэн шуурхай үйлчлэх;

 

10.2.Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг тогтоосон хугацаанд татлагад бүрэн хамруулах, хуулийн дагуу арга хэмжээ авах;

                       

11.Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлагыг бүрэн хангасан маягтаар албан хэргийг хөтөлж, цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг Цэргийн штаб (дэд хурандаа Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

12.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Цэрэг татлагын товчоо (Д.Төмөрбаатар)-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>