Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 4 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг дүүргийн төвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

 

2.Монгол Улсын Засгийн газраас баталсан “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дүрэм”-ийг мөрдлөг болгон ажиллахыг Салбар зөвлөлийн дэд тэргүүн (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>