Тохижилтын ажил гүйцэтгэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг  сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн 14, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зогсоол хийх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж тохижилтын ажлыг зураг төсвийн хүрээнд хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг)-т, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Тохижилтын ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 143,958,440.00 (Нэг зуун дөчин гурван сая, есөн зуун тавин найман мянга, дөрвөн зуун дөч) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг бологосугай.

 

            4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>