Тоглоомын талбай, автобусны буудлуудыг засварлах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг  сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах спорт болон хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудлуудыг засварлах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Тоглоомын талбай засварлахад шаардагдах зардлын тооцоог 1 дүгээр, автобусны буудлууд засварлахад шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, нийт 87,187,086.00 (Наян долоон сая нэг зуун наян долоон мянга наян зургаа) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ  (Ж.Мөнхзориг)-т, гүйцэтгэлд хяналт тавьж танилцуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т тус тус даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>