Гэрлэх ёслолын өргөөний нэмэлт

тохижилтын ажлын гүйцэтгэлийн зардал

гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дэх заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн “Гэрлэх ёслолын өргөө”-ний нэмэлт тохижилтын ажлын ажил гүйцэтгэх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХДЗДДХААА/202201002 тоот дугаартай гэрээг үндэслэн нэмэлт тохижилтын ажлыг зохион байгуулж, ашиглалтад оруулсугай.

 

2.Нэмэлт тохижилтын ажлын гүйцэтгэлд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 26,060,935 (Хорин зургаан сая жаран мянга есөн зуун гучин тав) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>