Хүүхдийн спортын VII их наадам зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын  2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны “Спортын наадам хойшлуулах тухай” 268 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны А/209 дүгээр тушаал, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монголын Хүүхдийн спортын YII их наадам өвөл, зуны төрөл, нэгдсэн үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 08-аас 2023 оны 5 дугаар сарын 20-ны  өдрүүдийн хооронд  зохион байгуулсугай.

 

2.Хүүхдийн спортын YII их наадам зохион байгуулах арга хэмжээний төсвийн тооцоог 1 дүгээр хавсралтаар баталж, үйл ажиллагаанд шаардагдах 86,467,200 (Наян зургаан сая дөрвөн зуун жаран долоо мянга хоёр зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

            4.Хүүхдийн спортын YII их наадамд дүүргийн сургуулиудыг бүрэн хамруулж спортын арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлэхийг Биеийн тамир спорт хороо (Ц.Сосорбарам)-нд үүрэг болгосугай.

 

            5.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>