“Багш-шавь” Гар бөмбөгийн тэмцээн

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сургууль эцэг эхийн уялдаа холбоог сайжруулах, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, секц дугуйлангийн чанар хүртээмжийг сайжруулж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Багш-шавь” гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсугай.

2.Тэмцээний удирдамжийг 1 дүгээр, зарцуулах төсвийн тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 1,897,300 (Нэг сая найман зуун ерэн долоон мянга гурван зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Тэмцээний арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлэхийг Биеийн тамир, спорт хороо (Ц.Сосорбарам), Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>