Дэлхийн эмч нарын өдрийг угтан

арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйл, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүыйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дэлхийн эмч нарын өдрийг угтан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд идэвх, санаачлагатай ажилласан эмч нарыг мөнгөн шагналаар урамшуулсугай. 

 

            2.Эмч нарын нэрс, мөнгөн дүнг хавсралтаар баталж, шаардагдах 8,000,000 (Найман сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>