Гүйцэтгэсэн ажлын хөлс олгох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11/03 дугаар тогтоол, Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 2 дугаар Хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр   2020-2021 онд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Амралт цогцолборын газрын барилга”-ын барилга угсралтын ажлаар хийгдсэн ажлуудын чанар стандарт, ажлын тоо хэмжээ, ажлын гүйцэтгэлд хийсэн хөндлөнгийн хяналтын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “Алтай шар говь” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 148,600,000 (Нэг зуун дөчин найман сая зургаан зуун мянга) төгрөгийн санхүүжилтийг дүүргийн Хөрөнгө оруулалтын зардлаас олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

2.Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ажлын хөлс олгох гэрээ байгуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т, дутуу ажлыг гүйцэтгүүлэх, комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т даалгасугай.

 

3.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>