Нийгмийн ажилтны ёс зүйн салбар

хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчилэн

батлах тухай

   

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/151 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Нийгмийн ажилтны ёс зүйн салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, салбар хорооны үлгэрчилсэн дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

 

2.Тус салбар хорооны жилийн ажлын төлөвлөгөөг батлуулж, хагас бүтэн жилээр тайлагнах, үйл ажиллагааг эхлүүлж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол)-т, ёс зүйн дүрмийг дүүргийн 43 хорооны нийгмийн ажилтнуудад сурталчлан, мөрдүүлж ажиллахыг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Хөхөө), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (Э.Энхтуул)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны А/603 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>