Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/190, А/280 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

 

2.”Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ыг мөрдлөг болгон ажиллахыг Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/87 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>