Зорилтот бүлгийн хосын гэрлэх ёслолын

үйл ажиллагааг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дэх заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Гэр бүл болж гал голомтоо бадрааж буй хосуудын ёслолын үйл ажиллагаа, хуримын ёслолын уламжлалт зан үйл, ёс заншлыг сурталчлах, гэр бүлийн боловсрол олгох соёлыг дээшлүүлэх зорилготой “Гэрлэх ёслолын өргөө”-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд нээн ажиллуулсугай.

 

2.Зорилтот бүлгийн хосын хуримын ёслол, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 9,370,700 (Есөн сая гурван зуун далан мянга долоон зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>